2013 ОНХСангийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн бүтээн байгуулалт

Орон нутаг хөгжил сангаас манай суманд 2013 онд нийт 360,5 сая төгрөгийн төсөв батлагдаснаас 2013 оны төсвийн тодотголоор 15 %-г хасч 306,5 сая төгрөгөөр дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

 

  Төсөл № 1
Сумын хогийн цэвэрлэгээ төслийн төсвийн задаргаа.
Төсөвт өртөг 50 сая Үүнд:
1.Хог ачих тээвэрлэх портер машин 1ш х 20 сая = 20 сая
 2.Хог түрэх ачих жижиг ковш 1ш х 30 сая=30сая
               Нийт 50 сая

 

      

       Хог түрж цэвэрлэх зориулалттай ковшийг “Гүн цэнгэг” ХХК-тай гэрээ байгуулан худалдаж авсан.

       Мөн хог ачих тээвэрлэх зориулалттай өөрөө буулгагч машин буюу “Камаг” худалдан авч ажил үйлчилгээнд ашиглаж байна.

 

Төсөл:№2
Сумын хөгжил, тохижилтын сангийн төсөв. Төсөвт өртөг 83 сая
Үүнд: Сумын гудамжны гэрэлтүүлэг-35 сая, явган хүний зам-28сая, албан байгууллагуудын гэрэлтдэг хаяганд -10сая, наадмын талбайн тохижилт засварт-10сая,гэх мэт зүйлд зарцуулсан.

 

А. Наадмын талбайн засварын ажил

 

 

 

  Б. Албан байгууллагын гэрэлтдэг хаягтай болгоход төлөвлөгдсөн төсөвт өртөг 10 сая төгрөг. Саяхан хаяг ирж угсаад тогтоогоод байна. Засаг даргын Тамгын газрын хаяг

Байгууллагуудын гэрэлтдэг хаягийг Улаанбаатар хотын Мойколор дизайн ХХК хийж хүлээлгэн өгсөн.

 

Сумын төвийн явган хүний зам, гэрэлтүүлэгийн ажилд 2013 оны 08 сарын 05-ны өдрөөс эхлэн сарын хугацаанд тендер зарлаж 09 сарын 05-ны өдөр сумын үнэлгээний хороо шалгаруулсан байгаа. Тендерт “Дарви Номин” ХХК, Улаанбаатар хотоос “Ногоон зүрх” ХХК 2 компани оролцсон. Явган хүний замын тендерийг “Дарви Номин” ХХК,  Гэрэлтүүлгийн тендерийг “Ногоон зүрх” ХХК тус тус шалгараад гэрээгээ байгуулж гүйцэтгэсэн.  

 

В. Гудамжны гэрэлтүүлэг нийт 30 ширхэг шонтой, лед гэрэлтэй, 6м өндөртэй,  бетон суурьтай, 18 сарын баталгаатай. Тендерийн зургийн үнэ-1 сая төгрөг, гүйцэтгэлийн дагуу 34 сая төгрөгөө 100% авсан.

 

Г. Явган хүний замыг “Дарви номин” ХХК шалгаран гүйцэтгэж байгаа. Одоогоор гүйцэтгэлийн урьдчилгаа болгон 16,1 сая төгрөг авсан. Хавар тэнгэр дулаарсан хойно ажлаа гүйцэтгэсний дараа үлдэгдэл мөнгөө авах болно.

Төсөл № 3
Багуудад малжуулах фонд бүрдүүлэх төслийн төсвийн задалгаа.
Төсөвт өртөг 35 сая. Үүнд:
МАА-н 4 багт 9 саяар бодож 35 сая төгрөг
МАА-н 1 багийн 11 сая төгрөгөөр эм хонь 100 х80,0 = 8 сая
                                       Эм ямаа 50х 60,0 = 3 сая
                                       Бүгд:   Эм хонь 300
                                                   Эм ямаа 200

  • Нийт 500 мал авна.
     

 

 

   Багийн ИНХ-аар хэлэлцүүлж  МАА-н 4 баг бүрээс өрх сонгон нэг жилийн хугацаанд эм хонь 100, эм ямаа 50 бүгд 150 толгой малаар малжуулж төлийг 100%, хонины ноосыг 100%, ямааны ноолуурын 50%-ийг малчинд авах болзолтой олгоно. 
Ноолуурын зөрүү 50%-ийг багийн сандаа тушаана.
Үлдсэн 1 сая төгрөгийг зохион байгуулах болон аж ахуйн зардалд зарцуулна.
Багууд журам боловсруулж хяналт тавьж ажиллана.
 

 

       Малжуулах хөтөлбөрийн хүрээнд багуудын ИНХ-ын шийдвэрээр дараах өрхүүд сонгогдсон. Үүнд:

        1. Булаг баг – Д.Хуяг-очир

              2. Дэлгэр – М.Эрдэнэбаатар 

              3. Мөрөн баг – С.Анхтуяа

              4. Мөнгөн-аяга – Б.Отгонбаяр

              5. Булган баг – С.Хуяг-очир

 

  • Баянбулаг баг - Д.Хуяг-очирт

              Р.Цэрэндорж-30 мал

              Г.Батжаргал- 10 мал

              Ш.Сүхболд-15 мал

              Шат.Баасандорж – 20 мал

              Д.Дамчаа- 15 мал

НИЙТ: 90

2.          Дэлгэр баг – М.Эрдэнэбаатарт

              Л.Базар-30 мал

              С.Лодойсамбуу -30 мал

              Д.Галбадрах- 30 мал

              Д.Лхагвасүрэн -30 мал

НИЙТ:120

                                                           

 

3.          Мөрөн баг – С.Анхтуяад

              Д.Хуягаа – 30 мал

              Ц.Баасанжаргал – 30 мал

4.          Мөнгөн аяга баг - Б.Отгонбаярт

              Д.Лхаасүрэн -30 мал

              Р.Симбаасүрэн – 15 мал

              Д.Баатарцогт -20 мал

              Ц.Доржпалам – 15 мал

              Г.Дагвадорж – 15 мал

НИЙТ: 95 мал

 

 

5.          Булган баг  – С.Хуяг-очирт

              Т.Батдэлгэр – 30 мал

              Г.Ганбаатар – 30 мал

НИЙТ: 60 мал

Одоогийн байдлаар нийт 395 мал олгогдоод байна.

Орон нутаг сангаас ирсэн малжуулахын 35сая төгрөгийг сумын цэцэрлэгт хүрээлэн барихад зарцуулсан.

Төсөл № 4
 

Мөрөн багийн төвийн барилгын ажлыг  “Дабль сервис” компани гүйцэтгэсэн.Мөрөн багийн төв нь баригдаж дуусаад ашиглалтанд ороход бэлэн болоод байна. Мөрөн багийн төв нь хурлын танхим болон багийн эмч, багийн засаг даргын суух өрөө гэсэн зохион байгуулалттайгаар баригдсан.  

 

Мөрөн багийн төвийг барих зургийг “Алтайн газрын хүч” ХХК гүйцэтгэсэн. “Давльсервис” ХХК барилгыг барьсан.

 

Төсөл № 5

 “Авьяас”, “Ном” хөтөлбөр

 Төсөвт өртөг: 5 сая төгрөг

 “Авьяас” Хөтөлбөрийн хүрээнд “Хэн сайн морь, бөхийн цол дуудах вэ?” уралдааныг ЕБС-ийн 8-11 ангийн хүүхдүүдийн дунд зохион байгуулж явуулсан.

 Уралдааны шагналд 300000 мянган төгрөг зарцуулсан.


 

“Авьяас” “Ном” хөтөлбөрөөс Манхан суманд зохион байгуулагдсан Морин хуурын уралдаанд амжилттай оролцсон 6 сурагчдад тус бүр 50.000 төгрөг бүгд 300.000 төгрөгөөр шагнасан.

 


Төсөл №6
Бизнес инкуватор төв барих төслийн төсвийн задаргаа.
Төсөвт өртөг 100 сая  төгрөг
Улсын төсвийн зураглалын дагуу хийнэ.
 

Бизнес инкубатор төв барих зургийг “ББМЗЗТ” ХХК хийж төсвийг аймгийн төсөвчин Амаржаргал хийсэн. Уг ажлын тендерийг 2013 оны 12 сарын 13-нд зарлаад 2014 оны 01 сарын 13-нд нээлтийг хийсэн.Гэхдээ 2013оны үлдэгдэл санхүүжилт 60сая төгрөг нөхөж орж ирэхлээр тендер хэрэгжих болно.

Төсөл №7
        Улсын баяр наадам хийхэд 5 сая төгрөг зарцуулахаар төсөвлөснийг 7-р сард баяр наадмаа хийхэд гаргаж зарцуулсан.

Төсөл №8

 Иргэдийн санаачлаганд тулгуурласан бүтээлч ажлыг дэмжих сангаас санхүүжүүлж “Нэг санаачлага” хөдөлгөөний хүрээнд сумын ахмадууд хамтран наадмын цэнгэлдэх хүрээлэнд 200ш Улиас мод тарьсан .

 

 

2013 онд орон нутаг хөгжлийн санд нийт одоогийн байдлаар 246,5 сая төгрөг орж ирсэн. Үүнээс дээрхи төслүүдийн санхүүжилтэнд
1. Ковш, Кама авах, хог цэвэрлэгээний хөлсөнд – 49.776 мянган төгрөг
2. Сумын тохижилтонд :
а/Наадмын талбай засвар -10.0 сая
б/Байгууллагын гэрэлт хаяганд - 10.0сая
в/Гудамжны гэрэлтүүлэг – 35.0 сая
г/Явган хүний замд – 26.724 мянган төгрөг

 

3. Малжуулах төсөлд-35 сая

4.Мөрөн багийн төв барихад-60 сая

5.Авьяас ном хөтөлбөрт-5.0 сая төгрөг

6.Бизнес инкубатор төвд-0 төгрөг

7.Улсын баяр наадамд - 5 сая

8. Иргэдийн бүтээлч санаачилгад-10.0 сая төгрөг зарцуулаад байна.

Нийт 246,500,000 төгрөг зарцуулсан

 

2014 онд Орон нутаг хөгжлийн сангийн хөрөнгөөр 13 ажил хийхээр төлөвлөсөн.
 

1.Баянбулаг багийн төв барих – 55.0 сая

2. Цэцэрлэгт хүрээлэнд тоног төхөөрөмж авах – 50.0 сая

3. Наадмын талбайн засвар – 10.0 сая

4. Гудамжны гэрэлтүүлэг, цэцэрлэгжүүлэлт, явган хүний зам – 40.0 сая

5. Иргэний танхимын тоног төхөөрөмж тохижилт- 16.5 сая

6. Цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт – 45.0 сая

7. Бизнес инкубатор төв барих – 41.5 сая

8. Баяр наадмын зардал – 10.0 сая

9. Байгууллагуудын засвар тохижилт – 20.0 сая

10. Үндэсний хөтөлбөрүүд – 30.0 сая

11. Малжуулах төсөл – 25.0 сая

12. Сутай омгийн хээлтүүлэгч хэсэг бий болгох – 10.0 сая

13. Төвлөрсөн хогийн цэгийг түрж тор татах – 7.5 сая

2014 онд Сумын 90 жилийн ойг мөн “Буман хонь”-той болсны баярыг тэмдэглэхээр төлөвлөж байна. 90 жилийн ойн хүрээнд хийхээр дараах 9 бүтээлч ажлыг төлөвлөсөн. Үүнд:

1.Сумын 90 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах

2. Цэцэрлэгт хүрээлэн барьж ашиглалтанд оруулах

3. Албан байгууллага аж ахуй нэгж, айл өрхүүдийн хашаа хороо, барилга байгууламжийн өнгө үзэмжийг сайжруулан засварлах

 

4. Албан байгууллага, төв гудамж наадмын талбайд ногоон байгууламж бий болгон цэцэгжүүлж зүлэгжүүлэх ажлыг зохион байгуулах

5. Сумын Соёлын төвийн барилгын дээврийн засвар, үзвэрийн заалны сандлыг шинэчилнэ.

6. Сумын брэнд бүтээгдэхүүн бий болгож үйлдвэрлэх. Сум дундын отрын бүс байгуулах

7. Сутай омгийн хонины хээлтүүлэг цөм сүрэг бий болгох

8. Сумын урд нутгийн хилийн захад хаалга, самбар хийх

9. Хойт голын услалтын системийг сэргээн иж бүрдлээр нь засварлах