Манай сум нь дараах давуу талуудтай.

Манай сум нь дараах давуу талуудтай.

1.Оюунлаг, хөдөлмөрч бүтээн байгуулагч олхонууд ард түмэн
2.Газар зүйн байршил, төв зам дагуу Ховд хот, Алтай хотын төвд оршидог
3.Дэд бүтэц, баруун бүсийн засмал зам дагуу, ОХУ, БНХАУ-тай засмал замаар холбогдсон. Эрчим хүчний байнгын эх үүсвэртэй
4.МАА, 5 хошуу мал сүрэг өсгөх байгалийн таатай нөхцөлтэй. Хангай, тал хээр, говь, цөлийн бүс бүслүүртэй, Сутай үүлдэрийн хонь, нутгийн ноолуурын улаан ямаатай. Бэлчээрийн даац хэтрээгүй.
5.Газар тариалангийн Ховд аймгийн гол бүс нутаг болох боломжтой. Урд хойт гол, Дэлгэр, ар улаан булагт газар тариалан эрхэлж байсан уламжлалтай. Боломжит 5000 гаруй га талбайтай ба сүүлийн үеийн комбайн үр тариа хураах, хагалгааны техник тоног төхөөрөмжтэй. Мөн хойт голын услалтын систем сэргээн засварлахаар төлөвлөөд байна. Тэжээлийн ургамал тарих боломж бий
6.Байгалийн баялагийн арвин их нөөцтэй. Нүүрс, алт, зэсийн ордууд, нефтийн нөөц бий. Хөшөөтийн нүүрсний томоохон уурхай ажиллаж байна. Эдгээрийг түшиглэн ажлын байр нэмэгдүүлэх, хөгжүүлэх боломж байна.
7.Аялал жуулчлал: Сутай орчмын бүс нутгийг хөгжүүлэх, мөн аялал жуулчлалын дамжин өнгөрөх, ложистик төвтэй болох боломжтой.