"Сутайн олхонууд" сонины ээлжит дугаар хэвлэгдэн гарлаа

Ховд аймгийн Дарви сумын Улаанбаатар хот дах Нутгийн зөвлөлөөс эрхлэн гаргадаг "Сутайн Олхонууд" сонины ээлжит дугаар хэвлэгдэн гарлаа. Энэ удаагийн дугаарт Сумын засаг даргын Д.Ган-Эрдэнэ болон нутгийн зөвлөлийн дарга Д.Баатар нарын сар шинийн мэндчилгээ болон сумын мянгат малчдн нэрс, ой угтан хийх ажлын жагсаалт,  сумын харьяат  пауэрлифтингийн дэлхийн аварга Т.Даваа нарын тухай мэдээлэл оржээ. Тус сониныг НЗ-ийн дарга Д.Баатар санхүүжүүлэн хэвлүүлдэг бөгөөд сумын өрхийн тоогоор үнэгүй тараагддаг юм. Энэ удаагийн дугаар нь Цагаан сарын баярын өмнө хэвлэгдснээрээ онцлог бөгөөд Дархан, Эрдэнэт хотруу тус бүр  150 сонин, Ховд аймаг руу 300 сонин, Дарви сум руу 600 сонин хүргэгдэхээр хэдийнээ шуудангаар замдаа гарчээ. Нутгийн зон олон та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Ц.Мөнх