Дарви сум нь ажлаараа шалгаран авч байсан шагналууд

ДАРВИ СУМ НЬ АЖЛААРАА ШАЛГАРАН АВЧ БАЙСАН ШАГНАЛУУД:

1942 онд тус сум Улсад тушаах ноос, мах бэлтгэл, түүний тээвэрлэх, төлөвлөгөөт зорилтыг 110-116 хувиар биелүүлсний учир БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн сайшаалын Алтан үсэгтэй үнэмлэхээр,

1962 оны төлөвлөгөөт зорилтыг амжилттай биелүүлж аймагтаа тэргүүн байр эзэлсний учир намын хороо захиргааны туг, жуух бичиг мөнгөн шагналаар,

1963 оны тэргүүн хагас жилийн сумдын хооронд зарласан уралдаанд тэргүүн байр эзэлж шилжин явах туг мөнгөн шагналаар,

1963 оны ажлаар сумдын хооронд зарласан уралдаанд тэргүүн байр эзэлж шилжин явах туг, жуух бичиг, мөнгөн шагналаар,

1964 онд нэг малаас ашиглах ноосны хэмжээг нэмэгдүүлэн ноос бэлтгэх төлөвлөгөөг бүх төрөл дээр нь давуулан биелүүлсний учир БНМАУ-ын Засгийн газрын хүндэт жуух бичгээр,

1964 онд ХБ-ын төлөвлөгөөт зорилтыг жигд дараалан амжилттай биелүүлж байсны учир БНМАУ-ын худалдаа бэлтгэлийн яамны хүндэт жуух бичгээр,

1964 оны тэргүүн хагас жилийн сумдын уралдаанд тэргүүн байр эзэлж шилжин явах туг, жуух бичиг, мөнгөн шагналаар,

1964 онд сумын хооронд зарласан уралдаанд тэргүүн байр эзэлж шилжин явах туг, жуух бичиг, мөнгөн шагналаар,

1965 онд сумын ХЗ-ын үүр, Монголын Хувьсгалт залуучуудын төв хороо, БНМАУ-ын худалдаа бэлтгэлийн яамнаас зарласан “Цагаан алтны” уралдаанд тэргүүн байр эзэлж диплом мөнгөн шагналаар,

1969 онд нэгдэлжих хөдөлгөөн ялсны 10 жилийн ойг тохиолдуулан зарласан уралдаанд улсад 3 байр эзэлж БНМАУ-ын нэгдлийн холбооны дээд зөвлөлийн диплом, 8000 төгрөгөөр,

1969 онд нэгдэлжих хөдөлгөөн ялсны 10 жилийн ой угтсан уралдаанд аймагт тэргүүн байр эзлэн үүрд хадгалагдах дурсгалын туг, дипломоор,

1970, 1971, 1972, 1973 онуудад сумын хүн эмнэлгийн салбар бүх ажлаараа системдээ тэргүүн байр эзлэн аймгийн 4 байгууллагын жуух бичиг, мөнгөн шагналаар,

1972-1976 оны хичээлийн жилд сумын 8 жилийн дунд сургууль системдээ нэг, хоёрдугаар байр эзлэн аймгийн 4 байгууллагын баярын бичиг, мөнгөн шагналаар,

1973 онд сургалтыг үйлдвэрлэлтэй холбох залуу үеийг сурган хүмүүжүүлэх, нөр их хөдөлмөртэй амжилт гаргасны учир 8 жилийн дунд сургууль БНМАУ-ын Засгийн газрын хүндэт жуух бичгээр,

1973 онд БНМАУ-ын Соёлын яам Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хороо, Соёл гэгээрлийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн төв хорооноос хамтран зарласан болзолт уралдаанд сумын номын сан улсад гуравдугаар байр эзлэн диплом, мөнгөн шагналаар,

1973 оны кино үзвэр, орлого үйлчилгээний төлөвлөгөөг давуулан биелүүлсний учир кино салбар БНМАУ-ын Соёлын яамны жуух бичиг, мөнгөн шагналаар,

1976 онд кино салбар бүх төлөвлөгөөт зорилтоо тогтмол давуулан биелүүлж байсны учир БНМАУ-ын Соёлын яамны жуух бичиг, мөнгөн шагналаар шагнагдсан.

1977 онд сумын 8 жилийн дунд сургууль системдээ тэргүүн байр эзэлж аймгийн 4 байгууллагын жуух бичиг, мөнгөн шагналаар,

1978 оны тэргүүн хагас жилийн уралдаанд сум гуравдугаар байр эзлэн аймгийн 4 байгууллагын жуух бичиг, мөнгөн шагналаар,

1979 онд Мэдээлэл радио телевизийн улсын хороо, Монголын эмэгтэйчүүдийн хороо, ХААЯам, нэгдлийн холбооны дээд зөвлөлөөс хамтран зарласан 100 эх тутмаас хамгийн олон төл бойжуулсан сум нэгдлийн шалгаруулах уралдаанд гуравдугаар байр эзлэн диплом мөнгөн шагналаар,

1973, 1975, 1978, 1979 оны ажлаар системдээ тус тус тэргүүн байр эзэлсэн МЭ-ийн тасаг аймгийн 4 байгууллагын жуух бичиг, мөнгөн шагналаар,

1982 онд сумын хүн эмнэлэг бүх ажлаараа системдээ тэргүүн байр эзлэн 4 байгууллагын жуух бичиг, мөнгөн шагналаар,

1985 оны тэргүүн хагас, жилийн эцсийн ажлаар сум аймагтаа тэргүүн байр эзлэн шилжих явах туг диплом мөнгөн шагналаар,

1985 онд сум, аймгийн бага олимп угтсан уралдаанд тэргүүн байр эзлэн олимпийн цом диплом, мөнгөн шагналаар,

1986 онд сумдын хооронд зарласан уралдааны болзолыг амжилттай биелүүлж хоёрдугаар байр эзэлсний учир жуух бичиг, мөнгөн шагналаар,

1986 онд Сутайн хөгжил нэгдэл улсад гуравдугаар байр эзлэн ХААЯам нэгдлийн холбооны дээд зөвлөл, ХААЯамны ажилчдын ҮЭ-ийн төв зөвлөлийн жуух бичиг, 15000 төгрөгөөр,

1987 онд 100 эх тутмаас бойжуулсан төлийн тоогоор улсад тэргүүн байр эзлэн төлийн баяр хийх болзлыг ханган ХААЯам, нэгдлийн холбооны дээд зөвлөлийн диплом, УАЗ-452 машинаар,

1981-1990 онуудад сумын холбооны салбар ажлаараа аймагт энхний тавд шалгаран, долоо, наймандугаар таван жилийн гавшгайч хамт олон,

1991 онд Булаг хэсгийнхэн наймдугаар таван жилийн төлөвлөгөөг 4 жил 6 сарын хугацаанд биелүүлж хөдөлмөрийн өндөр амжилт гаргасны учир долоодугаар таван жилийн гавшгайч хамт олон,

1993 онд 10 жилийн сургууль аймагтаа тэргүүн байр эзэлж баярын бичиг, мөнгөн шагналаар,

1993 оны ажлаар сум аймагтаа хоёрдугаар байр эзэлж баярын бичиг мөнгөн шагналаар,

2006 онд сум ажлаараа аймагтаа хоёрдугаар байр эзлэн өргөмжлөл мөнгөн шагналаар

2009 онд сум аймагтаа хоёрдугаар байр эзлэн өргөмжлөл 800,000 төгрөгөөр тус тус шагнагдсан байна.

Мөн Их хурлын төлөөлөгчөөр сонгогдон оролцогчид 95, улсын хошой аварга малчин 4, Улсын аварга малчин 14, Улсын сайн малчин 7, Аймгийн аварга малчин 64, Аймгийн сайн малчин 9, Аймгийн алдарт уяач 14, МХЗЭ-ийн төв хороо, МЗЭ-ийн холбооны шагналаар 40, ажлаараа шалгарч гадаадад жуулчилсан сайчууд 59, Монгол улсын онц болон тэргүүний ажилтан 129, 5 дугаар таван жилийн гавшгайч 20, 6 дугаар таван жилийн гавшгайч 12, 7 дугаар таван жилийн гавшгайч 29, 8 дугаар таван жилийн гавшгайч 33 төрөн гарчээ.