Дэлгэр баг


Дэлгэр баг нь 161 өрхтөй, 645 хүн амтай,36506 толгой малтай,БЗД,БИНхурлын дарга,багийн эмч гэсэн бүрэлдхүүнтэй ажиллаж байна.2012 оны эцэст 36506 толгой мал тоолуулсан байна.Төрөл бүрээр нь авч үзвэл:Тэмээ 313,адуу 1715,үхэр728,хонь20520,ямаа 13374 байна.  Тус баг нь мал аж ахуй,газар тариалан хослуулан эрхэлдэг билээ.                                     

 Монгол Улсын баатар П.Чогдон, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар,Төрийн шагналт,Алдарт хоньчин С.Цогтгэрэл,Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Гэндэнпил,Б.Галсандорж зэрэг олон аврага,гавъятууд,сайчууд манай багаас төрөн гарсан билээ.

Улсын хошой аврага малчин 4,Улсын аврага малчин 10,аймгийн аврага малчин14 хүн байдаг.2012 оны байдлаар Г.Ганбаатар,Д.Лхагвасүрэн нар аймгийн сайн малчин болсон.

Малаа 5 төрлөөр нь сайн өсгөж мянгат малчин 6 хүн болсон.Малын тоогоор нь авч үзвэл:

1.С.Лодойсамбуу-------1204

2.Ц.Баасанжаргал-------1185

3.Д.Лхагвасүрэн----------1146

4.Г.Ганбаатар-------------1055

5.Д.Галбадрах------------1050

6.Л.Базар------------------1047     толгой мал тоолуулсан байна.

Дэлгэр багийн ард түмэн нь хэзээнээс ажилч хичээнгүй, хөдөлмөрч ард түмэн билээ.Тиймч учираас манай багаас олон олон алдартангууд,гавъяатууд,эрдэмтэн мэргэд,баатар аврага,сайчууд төрөн гарсан билээ.

Говь, Алтай,Хангай хосолсон дөрвөн улирлын нутагтай билээ.Зуны улиралд СутайХайрхан уулын салбар болох Мандалт,Дэлгэр,Цэцэрлэг,Баясгалант,,Их Сайраар ,өвөл Баян-Өндөр,Баян-Цагаанаар,нутгалдаг.Хавар намартаа Хөвхөр гол,Баян гол,Хоёр худаг,Авдан,Халтараар нутгалдаг билээ.Манай багийн нутагт ирвэс,чоно,янгир ямаа,хар сүүлт,бөхөн,тарвага,зурам бозлог,мануул өмхий хүрэн,үнэг,хярс зэрэгамьтад,тас,ёл,бүргэд,шонхор,хойлог,бахуунаг,ятуу,хөтүү,хөхөө зэрэг олон төрлийн шувууд байдаг.