Булган баг


  Тус багт нь төсвийн 5 байгуулага, аж ахуйн 23 нэгж үйл ажиллагаа явуулдаг. Манай сум нь Говь-Алтай аймгийн Хөхморьт, Баянуул, Дарви, Тонхил, Ховд аймгийн Цэцэг, Зэрэг, Чаньдмань сумуудтай хил залгаа оршдог, Улаанбаатар хотоос 1200 км Ховд хотоос 210 км зайд оршдог. Хэвтээ тэнхлэгийн замын дагуу байрладаг, дэд бүтэц хөгжсөн, байнгын зэрэгцээ түүхий эд ноос ноолуур мах сүү цагаан идээг нь зах зээлийн ханшаар борлуулж иргэдийнхээ амжиргааг байнга анхаарч ирсэн билээ. 

Тус баг нь ИНХ -н дарга, багийн Засаг дарга, Хүний эмч нарын ажлын албатай ажиллаж байна. Тус баг нь 2014 оны жилийн эцсээр 145 өрх 537 хүн амтай. 

Үүнээс эрэгтэй 2678, эмэгтэй 270 тус тус тоололгдсон байна. Мөн багын хэмжээнд 19221-н толгой мал тоологдож урьд оныхоос 1955-н толгой малаар нэмэгдсэн сайхан амжилт гарсан. 

Үүнээс Тэмээ-14 Адуу-794 Үхэр-742 Хонь-10771 Ямаа-6900 тус тус тоологдсон. Үүний тод жишээ нь гэвэл: 

1. Т.Батдэлгэр-1512

2. Ц.Чанарав-123 

3. Ц.Хишигбаатар-1336 зэрэг мянгат малчин тус тус 1000-аас дээш толгой мал тоолуулсан байнан. 

Орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сангийн төслүүдийг ард иргэдийн дунд нээлттэй явуулж ирсэн.

Үүний үр дүнд төслүүд амжилтай хэрэгжих сумын хөгжил дэвшил өнгө үзэмж сайжирч байгаа бөгөөд шинээр хүүдийн цэцэрлэг хүрээлэн, явган хүний зам байгууллагуудын гэрлэн хаяг, гудамжны гэрэлтүүлэг, сумын урд хойно боловсон 00-той болсон одоо 182 км засмал зам зэрэг бүтээн байгуулалтын ажилууд хийгдэж байна.